Н.Батболд түүхийн ухааны докторын зэрэг хамгааллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-06-11 09:03:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын түүх судалгааны ахлах ажилтан, хошууч Нарантуяагийн Батболд энэ сарын 8-ны өдөр “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа /1921-1937 он/” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгааллаа.

 

Тэрбээр, академич С.Чулуун, доктор, профессор Н.Хишигт нарын удирдлагаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү эрдмийн бүтээлээрээ язгуур угсаа залгамжилсан Засаг ноёдын амьдрал хувь заяаны талаарх түүх, баримтын судалгааг гүнзгийрүүлж, намтрын балархайг тодруулан, шинэ баримтуудыг судалгааны эргэлтэд оруулсан гэдгээрээ онцлогтой юм байна.

Холбоотой мэдээ