“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид дэлхий дахиныг 1 тэрбум тун вакцинаар хангахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-11 11:52:14

ЛОНДОН. /TASS/. “Долоогийн бүлэг”-ийн улсын удирдагчид Карбис-Бэй хотод хийх уулзалтын үеэр дэлхий дахиныг 1 тэрбум тун коронавирусний вакцинаар хангах тухайгаа мэдэгдэх төлөвтэй байна. 


“Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд хуваарилалт хийх, санхүүжилт олгох замаар дэлхий дахинд 1 тэрбум тун коронавирусний вакцин олгох тухай мэдэгдэхээс гадна тавьсан зорилгодоо хүрэхийн тулд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулна” хэмээн Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурдав.


Их Британи ирэх онд 100 сая тун вакцин вакцин хандивлахаас 5 сая тунг илүү буурай орнуудад илгээх аж. Тус улсын нийлүүлэх нийт вакцины 80 орчим хувийг олон улсын “COVAX” санаачилгын хүрээнд хуваарилна.


“Вакцинжуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дүнд бид илүү гарсан вакцинаасаа бусад улстай хуваалцах боломжтой болж байна. Ингэснээрээ цар тахалд үүрд цэг тавих томоохон алхмыг бид хийж байна” хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.


Үүнээс гадна Долоогийн бүлгийн улс орнууд ирэх оны эцэс гэхэд дэлхий дахиныг вакцинжуулах, цар тахлын дараа нөхцөл байдлыг сэргээхэд хамтын хүчин чармайлт гаргах үүргийг гартаа авна гэж найдаж буйгаа Их Британийн Засгийн газрын тэргүүн илэрхийлжээ.

Холбоотой мэдээ