“Samsung” эвхэгддэг шинэ гар утаснуудаа наймдугаар сард танилцуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-15 15:44:24

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани эвхэгддэг шинэ ухаалаг гар утаснуудаа ирэх наймдугаар сард танилцуулж магадгүй байна гэж тус салбарын шинжээчид өнөөдөр мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “Samsung” компани “Galaxy Z Fold3”, “Galaxy Z Flip3” гар утаснуудаа танилцуулах “Galaxy Unpacked” цахим үйл ажиллагаагаа наймдугаар сарын эхээр зохион байгуулах төлөвтэй байна.


Гадаадын технологийн шинжээчдийн хувьд уг үйл ажиллагааг наймдугаар сарын 3-нд болно гэж таамаглаж байгаа бол эх сурвалжуудын хувьд түүнээс хойш зохион байгуулагдана хэмээн мэдээлжээ.


Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” энэхүү үйл ажиллагааныхаа үеэр мөн “Galaxy Watch4 ухаалаг бугуйн цаг, “Galaxy Buds 2” утасгүй чихэвчээ танилцуулах төлөвтэй байна.


Харин “Galaxy S21 FE” гар утсыг танилцуулахгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ