Аймгийн баяр наадмыг үзэгчгүй тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-15 17:20:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 79 жилийн ой, үндэсний баяр наадмыг үзэгчгүй тэмдэглэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.

Баяр наадмын бүхий л үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэгчдэд шууд хүргэнэ. Үүнтэй холбоотойгоор уг ажлыг зохион байгуулах комисс бэлтгэл ажилдаа ороод эхэлжээ.

Харин сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 3, 4-нд хэвийн зохион байгуулна. 

Холбоотой мэдээ