Хишиг-Өндөр сумынхан хогийн цэгээ цэмцийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-17 18:10:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумынхан төвлөрсөн хогийн цэгээ цэвэрлэснээр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангалаа гэж тус сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Сумын хог хаягдлын цэгийн дарж, булах тендерт “Тосон бумбын орон” ХХК шалгарч, энэ ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Тус компани 24,5 га талбайн хог хаягдлыг цэвэрлэн зөөж, дарах ажлыг хийж гүйцэтгэжээ. 2020 онд аймгийн ИТХ Баян-Агт, Хутаг-Өндөрөөс бусад суманд хог хаягдлын цэгийг дарж булах, шилжүүлэх, хашаа барих ажлыг байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийхээр баталсан юм. Орчны бохирдлыг арилгах энэ ажлыг сум, тосгон бүрт 28,0 сая төгрөг төсөвлөн хэрэгжүүлээд байна.

Холбоотой мэдээ