Коронавирусний шинжилгээний сөрөг хариутай иргэдийг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-18 13:19:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг руу ирэх иргэдийг коронавирусний шинжилгээний сөрөг хариуг үндэслэн нэвтрүүлнэ.
Улсын Онцгой комиссын 20-р хуралдаанаар энэ сарын 30 хүртэл тус аймаг руу иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоосон юм. Төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас, бусад шаардлагаар зорчих иргэдийн зөвшөөрлийг ямар ч тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариуг үндэслэн нэвтрүүлэх аж. Иймээс хүндэтгэх шалтгаанаар зорчих иргэд заавал PCR шинжилгээтэй байхыг анхаарна уу. PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цаг хүчинтэй.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өмнөговь аймагт төв суурин газарт энэ сарын 20 хүртэл хөл хорио тогтоосон байгаа юм.
Холбоотой мэдээ