Э.Даваажамц замынхаа 50 хувийг туулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-18 13:30:50

Ховд /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарснаас хойш өнөөдөр 17 дахь өдрөө гүйж байна. 

Одоо Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумыг өнгөрч, Байдрагийн гол орчим гүйж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот хүртэл нийт 1500 км зам туулахаас 50 хувь буюу 695 км замыг гүйж туулсан байна.

Тэрбээр Ховд аймгаас гарснаас хойш хоёр кг жин хассан ч эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй, биеийн байдал хэвийн, сайн явна гэж мэдээллээ.  

Холбоотой мэдээ