Говьсүмбэр аймгийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 184 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 18:10:25

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Говьсүмбэр аймгийн хэмжээнд коронавирусний 10 тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 184 боллоо.

Харин гэрийн тусгаарлалтад 394 хүн байна. Өнгөрсөн хугацаанд 13438 PCR шинжилгээ хийсэн бол 18158 түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Албаныхан нийтийн эзэмшлийн зам талбай болон обьектод ариутгал халдваргүйтэлийг үе шаттай хийж байна.  

Холбоотой мэдээ