Хилчдийг унаажуулах аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:15:46

Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Нэг баг-нэг агт", "Нэг аж ахуйн нэгж-нэг мотоцикль" аяныг өрнүүлж байна.

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 39, 1 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, Ой тайгын бүсийн хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнөөс гаргасан уриалгын дагуу Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101, 0243 дугаар ангийн хилийн салбаруудыг унаажуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Нэг баг-нэг агт", "Нэг аж ахуйн нэгж-нэг мотоцикль" аяныг өрнүүлж, хил хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд