16-17 насны хүүхдүүдэд 12 цэгээр вакцинжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-21 18:20:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг өнөөдрөөс 16-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ. Нийт 12 цэгээр вакцинжуулалт хийнэ.  Энэ жил 12 дугаар анги төгсөж буй сурагчид идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэйг ЭМГ-аас анхаарууллаа.

Мөн зуны улиралд төгсөх ангийн сурагчдад зориулсан их, дээд сургуулиудын танилцуулах өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал БСУГ болон холбогдох газруудад үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ