Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хэрэгцээт зүйлсийг нь дуудлагаар хүргэж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-21 19:17:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Улаан загалмайн хорооноос гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хэрэгцээт зүйлсийг нь дуудлагаар хүргэж өгч байна.

Аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ХХҮГ, Улаан загалмайн хороотой хамтран тусламж хэрэгтэй иргэдэд хүрч ажиллаж байгаа юм. Тэд харж хандах хүнгүй 20 ахмадад нэг бүр нь 60 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний багц хүргэсэн. Мөн амьдралын боломж тааруу өрхүүдэд хүргэхээр тус бүр нь 50 мянган төгрөгийн үнэ бүхий багц хүргэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна зорилтот бүлгийн 100 хүүхдэд бэлэг хүргэсэн байна. 

Өмнөговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Л.Энхжаргал "Аймгийн ЗДТГ болон орон нутгаас манай байгууллагад маш их дэмжлэг үзүүлэн ажилладаг. Дээрх хийсэн ажлуудаас гадна аймгийнхаа 300 өрхөд дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа" гэлээ.

Холбоотой мэдээ