Малчин Б.Болдоо 5-6 айлыг малжуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-23 11:42:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Б.Болдоогийн гэр бүл “Монгол Улсын аварга малчин өрх-өөр шалгарч, шагналаа гардан авлаа.

Малчин Б.Болдоо, гэргий Г.Алтантогос нар бага наснаасаа эцэг эхтэйгээ хамтран мал маллаж байжээ. Улмаар 1993 онд өрх тусгаарлаж, мал сүргээ таван төрлөөр нь өсгөж байна.

2011 онд “Сумын аварга малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байсан бол энэ жил “Монгол Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваас шагналаа гардан авлаа.  

Эднийх 2020 оны жилийн эцсээр 1100 гаруй тоо толгой мал тоолуулж, 5-6 айлыг 50-250 хүртэлх малаар малжуулжээ.  

Холбоотой мэдээ