Аймгийн 12 суманд халдвар тархаад байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-23 12:52:35

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 68-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 564 боллоо.

Улаангом суманд 19, Наранбулагт 10, Тэсэд 15, Өмнөговьд 3, Малчин суманд 18, бусад 3 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгджээ. Бусад гэдэг нь Увс аймагт ирсэн, өөр аймаг, сумын харьяалалтай иргэд аж.

Аймгийн хэмжээнд 670 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа бол 51 иргэн тусгаарлах байранд байна. Сүүлийн 24 цагт Малчин, Тэс, Наранбулаг суманд халдварын тохиолдол өсжээ.

Одоогоор Увс аймгийн 19 сумын 12-т нь коронавирусний халдвар тархаад байна.  

Холбоотой мэдээ