Засгийн газар хөл хорио тогтоох талаар хэлэлцээгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-23 13:19:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох талаар хэлэлцээгүй гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.


Тэрбээр, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох санал гаргасан. Энэ асуудлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцээгүй. УОК хэлэлцсэн тохиолдолд Засгийн газар хэлэлцдэг" хэмээв.


Мөн амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа, нийтийн хоолны үйлчилгээний газруудыг танхимаар үйлчлэхийг хязгаарласан шийдвэрийн хэрэгжих хугацааг 7 хоног сунгах асуудал УОК-ын түвшинд яригдаж байгааг онцолсон юм.


Ташрамд дурдахад, коронавирусний эрсдэлийг бууруулах үүднээс амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа, хоол, үйлдвэр үйлчилгээний танхимын үйлчилгээг энэ сарын 17-ноос 7 хоногийн хугацаатай хориглоод буй юм.

Холбоотой мэдээ