Малчид үхрийн аж ахуйтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 17:34:51

Завхан аймгийн малчид гурав дахь жилдээ туршлага солилцох хөтөлбөрт хамрагдаж байна.

Дээрх хөтөлбөрт Завханы говийн, болон урд бүсийн найман сумын малчин өрх Баянхонгор, Говь-Алтай аймагт туршлага солилцжээ. Мөн Тосонцэнгэл, Их-Уул, Сантмаргаз зэрэг зургаан сумын 24 малчин Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын үхрийн аж ахуй, адууны аж ахуйн эрчимжсэн фермерийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцжээ.

Туршлага солилцох ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийг зарцуулжээ.  Малчид өөр аймаг, сумаас туршлага судлах нь юун түрүүн малын чанар, угшилд өөрчлөлт орох, бэлчээр ашиглалт хамгаалалт сайжрах, малаа өсгөн үржүүлж бизнесийн эргэлтэнд оруулахад нь түлхэц болох сайн талтай байгаа нь өмнөх жилээс харагдаж байсныг  хөтөлбөрийг зохион байгуулагчид онцоллоо.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ