Завханд төрийн худалдан авалт нээлттэй явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-25 19:45:35

Завханд төрийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа цахимаар явагдаж байна.

Тодруулбал аймгийн Худалдан авах ажиллагааны албаны цахим хаяг, вэб сайтаар дамжуулан худалдан авах ажиллагааны зар, тендер шалгаруулалт, үр дүн, бусад мэдээллийг байршуулж байна. Мөн аймгийн цахим хаяг zavkhan.gov.mn, vip76, procurement-zavkhan.mn сайтад худалдан авах ажиллагааны мэдээллийг тогтмол байршуулж байгаа ажээ.

Түүнчлэн аймгийн Худалдан авах ажиллагааны албаны вэб сайтыг Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яамны вэб сайттай холбож, тендерийн ажиллагааг онлайн хэлбэрээр явуулж байна.

Өнөөдрийн байдлаар 36 ажлын тендер зарлахаас таван тендерийг цахимаар, 13 ажлыг шууд худалдан авах гэрээгээр, долоон ажлыг цаасан хэлбэрээр зарлажээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ