Зөвшөөрөлгүй обьектуудыг буулгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй обьектуудыг буулгаж байгаа.
“Нийслэлийн Засаг
даргын захирамжийг үндэслэн СХД-ийн
34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан
обьектуудыг буулгаж, газар чөлөөлсөн.
Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл
ажиллагаа эрхэлж байсан түргэн
үйлчилгээний цэг, контейнер,
төмөр чингэлгүүдийг Газрын
тухай хуулийн дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны “Залуус” хотхоны
гадна талбайн хуучны обьектуудыг буулгасан”-ыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тэмдэглэжээ.
СХД-ийн 38
дугаар хороо “Залуус” хотхонд 1300 орчим өрхийн 5000 гаруй оршин суугч
амьдардаг. Оршин суугчид автомашины зогсоол, гарц нээх асуудлыг шийдэхийг хүсэж байсан. Зөвшөөрөлгүй
обьектуудыг чөлөөлснөөр 1400 ам метр талбайд 40-50 автомашины зогсоол
байгуулахаар төлөвлөж байгааг
НЗДТГ-ын цахим хуудаснаа нийтэлжээ.