Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Нагоя башёд барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Нагоя башёд барилдахаар болсныг шинжээчид түүний зодог тайлах эсэхээ шийдэх башё гэж дүгнэж байна.
Нагоя башё 7 дугаар сарын 4-нд эхлэх бөгөөд Их аваргын
багш Миягино Ояката сэтгүүлчдийн асуултад цахимаар хариулжээ. Тэрбээр “Хакүхо
6 дугаар сарын 27-нд Нагояд очсон. Ишиүра, Энхо гэсэн цолтой бөхчүүдтэй бэлтгэл
хийж байгаа. Гэмтсэний дараах нэг сард алхахад ч хэцүү байсан бол одоо
бэлтгэлээ хийж байна. Хөл өвдөхгүй байна гэж өөрөө хэлсэн. Мөргөлдөх бэлтгэлийг
нь харсан ч сайжирсан нь илт байна. Өөрөө биеэ хамгийн сайн мэдэрч байгаа
болохоор бид тэг, ингэ гэж хэлэхгүй. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байгаа нь
ажиглагдсан” гэжээ.