Малын үнийг тогтвортой болгоход анхаарахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-07 14:34:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Таван баялаг” малын зах дээр хонь 170-330 мянга, ямаа 150-200 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Мөн аймгийн төв зах дээр хонь, үхрийн мах кг тутамд 12-14 мянга, ямааны мах 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна

Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан сүүлийн үед мал, махны үнэ нэмэгдсэн. Энэ нь орлого багатай, ажилгүй иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлж буй. Жишээлбэл, сард 350 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 330 мянган төгрөгөөр мал (амьд) худалдан авах нь хүндрэлтэй. 

Иймээс зарим иргэдийн зүгээс малын үнийг тогтвортой, хэвийн болгох чиглэлд аймгийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй гэх саналыг хэлж байна.  

Холбоотой мэдээ