Ховд суманд энэ жил 63661 төл мал бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-08 13:50:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд суманд 870 өрх байгаагаас 464 нь малчин өрх юм. 

Тус суманд нийт 211666 толгой мал байгаа бөгөөд энэ жилийн тухайд 63661 төл мөл хүлээн авч, бойжуулж байна 

Онцлоход, Ховд сумын Баянбулаг баг хамгийн олон буюу 70 мянган толгой малтай. Харин Баруун салаа багт 90 гаруй малчин өрхийн 49258 толгой мал байна. Үүнээс 4350 нь бод мал бөгөөд сумандаа бод малын тоо толгойгоор ийнхүү тэргүүлж байгаа юм  

Холбоотой мэдээ