Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-11 11:40:21

Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан төрийн дээд одон медалийг гардууллаа. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн дээд цол, одон медалиар дараах иргэд шагнууллаа. Энэ жил тус аймгаас "Монгол Улсын Ардын багш" цолоор Өндөр-Улаан сумын харъяат Самбуугийн Ламбаа, "Монгол улсын гавъяат багш" цолоор Өлзийт сумын харъяат Халтарын Цэрэндолгор нар шагнууллаа.

Холбоотой мэдээ