Төрийн Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-11 14:31:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан төв талбайд Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ.


Засгийн газраас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч төрт ёсны үүднээс Төрийн есөн хөл цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг ийнхүү хийлээ. 


Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.


 

Холбоотой мэдээ