Сүүлийн 24 цагт 37 тохиолдол илэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-13 13:22:33

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 181 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 34 тохиолдол, 64 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдсэнээс 3 тохиолдол батлагдаж, нийт 245 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 37 байна. Үүнд: Ихтамир 1, Цэнхэр  1, Тариат 3, Жаргалант 7, Эрдэнэбулган 24, Цэцэрлэг  1 бүртгэгдсэн байна. Ингэснээр Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 1954 боллоо. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630

COVID-19 өвчний  улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 277

Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 156

ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 121

Эмчлэгдэн гарсан хүний тоо: 1647 / 84.2 хувь / 

Холбоотой мэдээ