Тамирчдын хотхонд байсан хоёр тамирчнаас халдвар илэрчээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-07-19 09:54:53

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж байсан Өмнөд Африкийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн хоёр тамирчнаас коронавирусний халдвар илэрсэн талаар тус наадмыг зохион байгуулах хороо ням гарагт мэдээллээ.


Энэхүү хотхонд байрлаж буй тамирчдын дунд халдварын анхны тохиолдлууд илэрсэн нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор баасан гаргаас эхлэх наадмыг угтан авч хэрэгжүүлж буй вирустэй тэмцэх арга хэмжээнүүдэд олон нийт улам санаа зовних болжээ.


Зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадмыг зорин хилийн чанадаас ирсэн 10 хүний шинжилгээний хариу сүүлд эерэг гарчээ. 


Өмнө нь тус байгууллага халдвар авсан иргэдийн үндэс угсаа гэх мэт мэдээллийг танилцуулдаггүй байсан юм. Харин Өмнөд Африкийн Олимпын хороо улсынхаа тамирчдаас халдвар илэрсэн талаар мэдээлсний дараа зохион байгуулагчид хөлбөмбөгчдийн талаар мэдэгдэл хийжээ.


Япон коронавирусний цар тахлын улмаас Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, зөвхөн тамирчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн юм. 


Долоодугаар сарын 1-нээс хойш тамирчид болон Олимпын наадмын нээлттэй холбоотой ажилд оролцож буй хүмүүсийн дунд халдварын нийт 55 тохиолдол илэрчээ.


Тамирчдын хотхон нь 21 барилга, 3600 өрөө, 18 мянган ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргаас тамирчдыг хүлээн авч эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ