Хүний наймааны мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-06-28 09:24:11

Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр олон улсын мэргэжилтнүүд явуулсан хууль сахиулах байгууллагын ажилтнуудын сургалт энэ сарын 14-22-нд боллоо.

Хүний наймааны гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагааг сайжруулах зорилготой сургалтад цагдаа, прокурор, эрүүгийн шүүхийн шүүгчид болон Хууль сахиулахын Их сургуулийн хүний наймааны хэргийг судалдаг багш нар хамрагдсан бөгөөд АНУ-ын санхүүжилтээр сургалтыг зохион байгуулсан байна. 

Өөрөөр хэлбэл, энэхүү сургалтыг Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах хэлтэсээс санхүүжүүлжээ. 

Долоо хоногийн сургалтад оролцогчид хүний наймааны хэрэг мөрдөх үйл ажиллагааг хохирогч төвтэй болгох тал дээр оролцогчдыг чадавхжуулах, мөн бусад газар хэлтсүүдтэй хамтран ажиллах арга барилыг сайжруулахад чиглэжээ. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын санхүүжилтээр явагдсан сургалтад хамрагдсан оролцогчид бүгд энэхүү сургалтад мөн оролцов.

 

Холбоотой мэдээ