Ульханд аялж байхдаа төөрсөн охиныг хилчид эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-20 18:06:18

Дорнод /МОНЦАМЭ/. Ульханд аялж байхдаа төөрсөн охиныг хилчид эсэн мэнд олжээ. Энэ сарын 16-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон тухай мэдээллийг 15.00 цагийн орчимд хилчдэд ирүүлжээ. Мэдээллийн дагуу хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбарын хилчид харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэд, ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хил орчмын нутаг дэвсгэр, хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулснаар бяцхан охины мөрийг илрүүлсэн байна. Энэ талаар ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж, эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгчээ. Охины гэр бүлээс хилчдэд талархал илэрхийлээд, ард иргэдийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг уриалсан юм. 

Холбоотой мэдээ