Сурталчилгаа зогссон тул фэйсбүүк, твиттерийг ч хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-28 13:43:12

Энэ сарын 27-28-ны шилжих шөнө 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаагаад байна.

Гудамж талбайд байршуулсан сурталчилгааг буулгаж, хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй үүнд хамарна. Сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглоод байгаа юм. СЕХ-ноос бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний  хаягаар  фэйсбүүк, твиттерээр ч сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй гэдгийг удаа дараа анхааруулсан.  Тиймээс аль ч хэлбэрээр сэтгэгдэл үлдээх,  нэр, хаягаа нууцлан хар, цагаан пи ар хийх магадлалтай тул бүхий л сэтгэгдлүүдийг хаагаад байна. Мөн фэйсбүүк, твиттерийг хянаж байгааг иргэд мэдүүштэй.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ