Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистикийг хөгжүүлэх санал боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-24 15:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төмөр зам ТӨХК цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллаж, Нарийнсухайт чиглэлийн тээвэр ложистикийг хөгжүүлэх талаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулна.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төсөл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэнгэлтэй нар өнөөдөр уулзаж, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн тээвэр ложистикийн асуудлаар ийнхүү санал солилцжээ.


Түүнчлэн, төмөр замын төслийн өнөөгийн нөхцөл байдал, үүсээд буй бэрхшээлийг хамтдаа шийдэх арга замын талаар ярилцсан байна. 

Холбоотой мэдээ