ШУТИС-ийн магистрийн ангийг 19 оюутан төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-28 15:53:06

Хөвсгөл аймагт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн магистрын анги хичээллэж гурав дахь төгсөлтөө хийж 19 оюутан дипломоо гардан авлаа.

Тус сургууль Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад магистрын сургалтуудыг явуулж байна. Иргэд  орон нутагтаа ажлаа хийн чөлөөт цагаараа суралцаж, мэргэжлийн багш нар Улаанбаатар хотоос ирж хичээлээ заан шалгалтыг онлайнаар авдаг зэрэг олон давуу талтайг төгсөгчид онцолж байлаа.

Магистрийн сургалт Хөвсгөл аймагт гурав дахь удаагаа явагдаж нийт 100 орчим төгсөгч орон нутагтаа магистраар суралцаж төгсчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 


 

Холбоотой мэдээ