Бокс, ширээний тенниснийхэн буцаж, чөлөөт, хүндийг өргөлтийнхөн Токиод ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксчин Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.
Харин тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиод хүрэлцэн ирнэ. Энэ олимпод эмэгтэй чөлөөт бөхөөр бүх жин /6/-д эрхээ авсан бол эрчүүд 3 жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Харин хүндийг өргөлтийн
спортоор ОУХМ Э.Билэгсайхан, гавьяат тамирчин М.Анхцэцэг нар хүчээ сорин
өрсөлдөнө.
Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотноо буух юм байна. Чөлөөт бөхийн тамирчид 8 дугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.