Өсвөрийн хийл хөгжимчин Б.Жамбалбаярням 9 сая төгрөгийн шагнал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-06-28 16:43:25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Жамбалбаярнямын авъяас, ур чадварыг шагнахаар шийдвэрлэжээ. Тэрбээр Бүгд найрамдах Чех улсын Орлици хотноо болсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд 3 дугаар байр эзэлжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнд 9 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Сонгодог хөгжмөөр улс орныхоо нэрийг мандуулсан Б.Жамбалбаярням нь Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч  бөгөөд хийл хөгжмөөр гурав дахь жилээ хичээллэж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ