Халдварын тохиолдол буурч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-03 13:13:51

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол буурч байна. Энэхүү хоёр шинэ тохиолдол батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрчээ. Ийнхүү Дорнод аймгийн хэмжээнд өвчлөл 1294-т хүрч, 1116 нь эдгэрсэн гэж мэдээллээ. 

Халдварын голомтот бүс нутгаас 915 иргэн ирсэн бол ковидын тасгуудад 162, тусгаарлан ажиглах байранд 204, гэрийн тусгаарлалтад 2625 иргэн байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд нэн хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 29 өвчтөн байна. 

Холбоотой мэдээ