Говьсүмбэр аймаг баяр наадам тэмдэглэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-06 15:22:56

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 183 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг жилийн дараа тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Эл шийдвэрийн дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж орон нутагт  баяр наадам зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Засаг даргын захирамжид “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, ямар нэгэн уралдаан тэмцээн, байгууллага хамт олны аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт, бүх төрлийн караоке баар, өргөтгөсөн болон бусад үзэсгэлэн худалдаа, цахим автомат тоглоомын газрууд, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клубын үйл ажиллагааг наймдугаар сарын 31-нийг хүртэл хориглов.  

Холбоотой мэдээ