М.Лхагвагэрэл 18 цаг 30 минутаас Туркийн Т.Акгюльтэй хүрлийн төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 15:16:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио-2020 зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл 18 цаг 30 минутаас Туркийн Таха Акгюльтэй барилдана.

Эрэгтэйчүүдийн 125 кг-д манай бөх М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх Денис Храмянковтой учраа таарч, 8:4-өөр оноогоор ялсан юм. Харин дараагийн тойрогт Германы Геннадий Чудиновичтой барилдаж, 6:5-аар оноогоор хожсон. Улмаар хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонд 0:5-аар ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон.

 

М.Лхагвадорж /23 настай /-ийн өнөө орой хүчээ сорих Таха /31 настай/ бол олимп болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга, ДАШТ-ий хос мөнгө, нэг хүрэл медальтай алдартай бөх юм.

Холбоотой мэдээ