М.Лхагвагэрэл медалийн төлөө барилдаж ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 19:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл, Туркийн Таха Акгюльтэй барилдаж 5:0-ээр ялагдлаа.

 

Монголын 23 настай залуу бөх ОУХМ М.Лхагвагэрэл, 30 настай  олимпын болон дэлхийн хошой аварга, Европын 7 удаагийн аварга, ДАШТ-ий хос мөнгө, нэг хүрэл медальтай алдартай бөхөд туршлага дутуу ч санаачилга гаргаж барилдахгүй байсаар ийнхүү оноогоор хожигдлоо. 

Холбоотой мэдээ