Олимпын эрэгтэй марафончид хүч, хурдаа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-08 07:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаан өглөө 05 цагт /Улаанбаатарын цагаар 06 цагт/ эхэллээ. 

 

Японы Саппоро хотноо яг одоо халуун, бүгчим /27-28 хэм дулаан/ нөхцөлд 42 км 195 м замыг туулахаар олимпын замд гараанаас 106 тамирчин гарсан бөгөөд 1 цаг 20 минуутын байдлаар 11 тамирчин замаасаа гарч гүйлтээс хасагджээ.

 

Тав дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй эрэгтэй марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ц.Бямбажав нар хурдаа сорьж байна.

 

ОУХМ Ц.Бямбажав марафоны замд хурдаа сорь байгаа толгойн тамирчдаас 2 минут 14 секундын алдагдалтай 56 дугаар байрт гүйж байна.  Харин гавьяат Б.Сэр-Од 92 дугаарт гүйж байгаа аж. Толгойн группт 12 тамирчин гүйж явна. /1 цаг 30 мин/

Холбоотой мэдээ