“Сүнс урлал” үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-14 20:07:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураач О.Золбоотөгөлдөр, зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхам нарын Сүнс урлал” хамтарсан үзэсгэлэн Mongol Art Gallery-д энэ сарын 15-24 нд дэлгэгдэнэ.


Уран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнг уран зураг, яруу найраг сонирхогч бүхэн шимтэн сонирхох боломжтой.


Яруу найрагч Э.Бүжинлхам үзэсгэлэнгийн урилгадаа:

Миний жилүүдэд хэн амьдардгийг, чи мэднэ...

Хага хөлдсөн хөхөө шархиран хорсохыг үл анзаарч бэлтрэгээ амлуулах

Халуун хэвлийт саарал чоно гуравдугаар сард амь ордгийг чи мэднэ

Зүрх нэвт сүлбэх ирт соёоноос намайг хамгаалах гэж чи

Зүүдэн дотор минь анчлан орж ирдгийг чинь ч, би мэднэ…” хэмээн шүлэглэснээ бичжээ. 

Холбоотой мэдээ