Хүүхэд тээвэрлэх автобусыг техникийн үзлэгт хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-16 16:38:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын нэгэнд эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг шалгалтад хамруулж байна.


Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг наймдугаар сарын 16-21-нд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д хийж байна.


Хяналт шалгалтыг найман цэгт хийж, 140 гаруй автобус шалгалтад хамруулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. 



Холбоотой мэдээ