БНХАУ шинэ хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
anudaritsagaan@gmail.com
2021-08-19 10:13:20

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ “Tianhui II-02” нэртэй шинэ хиймэл дагуулыг хойд нутгийн Шаньси муж дахь Тайюань сансрын буудлаас орон нутгийн цагаар өнөө өглөөний 06:32 цагт амжилттай хөөргөжээ.


“Long March-4B” зөөгч пуужингаар хөөргөсөн хиймэл дагуул тойрог замд амжилттай орсон байна. Энэ нь "Tianhui II" ажиглалтын хиймэл дагуулын бүлгийн хоёр дахь хиймэл дагуул ажээ. 


"Long March” цуврал пуужингуудын хувьд 384 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөсөн нь энэ юм. 

Холбоотой мэдээ