Хятадын идэвхгүй вакцинууд “Дельта” хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-24 15:48:08

СИНГАПУР. /Xinhua/. Хятадын идэвхгүй вакцинууд “COVID-19”-ийн “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд хүнд шинж тэмдэг илрэхээс маш сайн хамгаалж байна гэж Сингапурын нэгэн сонин саяхан хийсэн судалгааг эш татан мэдээлжээ.


Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн судлаачдын хийсэн судалгааг Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн долоо хоног тутмын тайланд нийтэлсэн талаар Сингапурын хятад хэлээрх “Lianhe Zaobao” сонинд бямба гарагт мэдээлсэн байна.


“Энэхүү судалгаагаар идэвхгүй вакцинууд “Дельта” хувилбараар халдварласнаас үүдэн уушгины хатгалгаа үүсэх, хүндээр өвчлөхөөс маш сайн хамгаалж буйг тогтоосон нь эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатанд “SARS-CoV-2” вирусний анхны хувилбарын эсрэг үйлчлэлтэй нийцсэн” гэж сонины мэдээнд дурджээ.


“Цар тахал нүүрлэсэн хэвээр байгаа энэ үед “SARS-CoV-2” вирус урьдчилан таамаглаагүй байдлаар хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн наснаас хамааран халдварлах чадвар нь өөрчлөгддөг, хүндээр өвчлүүлдэг хувилбарууд шинээр үүсэж байна. Иймд цар тахлыг хяналтад авахад чухал үүрэг бүхий хэрэгсэл болох вакцинуудын үр дүнг үргэлжлүүлэн үнэлэх нь ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн бичсэн байна. 

Холбоотой мэдээ