Японы 50 настай тамирчин алтан медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-08-31 09:25:16

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Паралимпын эмэгтэйчүүдийн “C1-3” ангиллын дугуйн тэмцээнд Японы 50 настай тамирчин Кэйко Сүгиүра түрүүлснээр алтан медаль хүртсэн улсынхаа хамгийн настай тамирчин болжээ.


Ийнхүү тэрбээр 1996 оны Атлантагийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 46 насандаа түрүүлсэн Такио Үшикүбогийн амжилтыг эвдсэн байна.


C1-3” ангиллын тэмцээнд Шведийн тамирчин Анна Бек мөнгөн медаль хүртсэн бол Австралийн тамирчин Пейж Греко хүрэл медалийн болзол хангажээ.


К.Сүгиүра 45 настайдаа дугуйн тэмцээний үеэр осолдсоны улмаас биеийнх нь баруун тал саажиж, ой санамж нь муудсан байна. 

Холбоотой мэдээ