Олон улсын "Аравт" морин цэргийн уралдааны аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-31 10:46:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Оросын Холбооны Улсын Тува Улсын нийслэл Кызыл хотноо амжилттай боллоо. 


Тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекистан зэрэг улсын баг тамирчид оролцсон бөгөөд нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХ, дэд байрт Монгол Улс, Узбекистан Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын морьт тасгууд шалгарсан байна.


“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны нэг төрөл болох морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд морио хөтөлж түрүүлснээр цомын эзэд боллоо.


Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцсон юм.

Холбоотой мэдээ