Дунджаас дулаан 9 дүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-08-31 13:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байдаг. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгддэг.


Есдүгээр сард агаарын температур Монгол орны нутгийн зүүн хойд хэсэгт ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Бороо, цас  (хур тунадас)Их нуруудын хотгороор ОЖД-аас бага орно. Харин нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй. Баруун зүгийн нутгаар нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур бороотой. Гэвч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд харьцангуй хур бороо багатай байх төлөвтэй аж.


Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд болон Хөвсгөлийн ихэнх нутгаар 0…+4 хэм, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +14...+18 хэм бусад нутгаар +5...+13 хэм дулаан байсан байна гэж цаг агаарын урьдчилсан тоймд онцолжээ. Ийм болохоор энэ оны 9 дүгээр сар ОЖД-аас нийт нутгаар дулаан байх бололтой


Сарын нийлбэр хур бороо,  (цас)Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–35 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм ордог юм байна. Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг ажээ. Тухайлбал, 1982–1984, 1987–1989, 1991–1994, 1998, 1999, 2003, 2015, 2016, 2018 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо (цас) орсон байна. Харин 1980, 1995–1997, 2000–2002, 2004–2014, 2019 онууд харьцангуй бага хур бороотой (цасбайсан гэжээ.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.  


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур бороо  (цас) Увсын нутаг, Завханы баруун, Ховдын зүүн хойд, Говь–Алтайн баруун хойд хэсгээр ОЖД–аас бага орно. Бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 5–10 хэмээр дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар нойтон цас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн ихэнх нутгаар ОЖД-ийн орчим байх аж. Харин хур бороо  (цас)  ихэнх нутгаар ОЖД-ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур бороо  (цас)   орно. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур бороо  (цас)   Сүхбаатарын нутгаар ОЖД–аас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур бороо, зарим газраар  цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас  дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Мөн сарын эхний хагаст энэ сар  (30 хоногт)-д орох хур бороо (цас)-ны ихэнх хувь орох өндөр магадлалтай. Сарын сүүлийн хагаст хур бороо  (цас) харьцангуй бага байх бололтой. Иймд дээрх хур бороо  (цас) багатай хугацаанд малчид тариаланчид хадлан бэлчээрээ бэлтгэж, тариа ногоогоо хураан, өвлийн бэлтгэлээ хангах хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллага зөвлөжээ  зөвлөмжид дурджээ.


Цаг уурын байгууллагаас 1981–2020 оны 8–10 дугаар сар (ОЖД)-д  цас орсон өдрийн дундаж хугацааг гаргажээ.  Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар 9 дүгээр сарын дунд арав хоногийн сүүлээр, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 10 дугаар сарын дунд үеэр анхны цас ордог гэж 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тоймд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ