Хотын гудамжинд эко хавтан суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-01 14:16:00

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, Хот тохижилтын газраас хотын өнгө үзэмжийг сайжруулах, зүлэгжүүлэх чиглэлээр бүтээлч ажлыг хийж байна.

Сайншандын гудамж дагуух нийт 930 ам метр талбайд эко хавтан суулгах ажлыг зам арчлалт засварын “Борхойн тал”ХХК гүйцэтгэж байгаа бол Хот тохижилтын газрын ажилтнууд дээрх талбайг зүлэгжүүлж буй.

Тохижилтын ажилтнууд дөрвөн замын уулзвараас  зүүн тийш тарилтаа дуусгаж одоо хойд зүгт  тарьж байгаа аж.

”Говийн эрс тэс уур амьсгал, цаг агаарын хүнд нөхцөлд элс их шуурч авто замын хашлага элсээр булагддаг бөгөөд үүнийг цэвэрлэхэд хүндрэл үүсдэг байсан бол гудамж дагуу хавтан суулгаж, зүлэгжүүлснээр шороо хийсэх нь бага болж, харагдах байдал нь сайжирч, хот тохижилтын ажилтнуудын  ажлыг ихээхэн хөнгөвчилж байна.

Хот тохижилтын газрын бүх хог зөөврийн  болон нийтийн эзэмшлийн зам талбайд ажилладаг 30 гаруй ажилтнууд хотын төвийг зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай” гэж Хот тохижилтын газрын дендерологич Б. Баярхүү ярилаа. Эко хавтанд  суулгах зүлгийг хангай газраас авчирчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ