Х.Энхтуяа Тайландын тамирчинд ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-02 18:24:16

Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд хүчээ сорьж байгаа ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа 3 дахь тулаандаа өрсөлдөгчдөө ялагдлаа.


Монголын таеквондоч ОУХМ Х.Энхтуяа, Тайландын тамирчин Фуангкитча-тай 1 дүгээр үед 16-5-аар, 2 дугаар үед 6-5-аар, 3 дугаар үед 11-20-иор тус тус хожигдож нийлбэрээр 33-30 гэсэн оноогоор ялагдлаа. 


Тэрбээр 2 дахь тулаандаа Марокко улсын таеквондоч Эс-Саббар Соукайна-тай хүч үзэж 37:21-ээр ялсан юм. 

Холбоотой мэдээ