Аравдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-01 10:44:20

10:00 цагт "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн" Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно.

10:00 цагт “Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Ардын намын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордны Их танхимд намынхаа ахмад гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

10:00 цагт Азхур номын их дэлгүүрт Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн "Амьдрал ямар сайхан гээч..." номын албан ёсны нээлт болно.

10:00 цагт Тэнгис кино театрын VIP кино үзвэрийн танхимд "Мандал Женерал Даатгал" компанийн зүгээс Монгол улсад анх удаа "Жаргалан" сайн дурын хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг танилцуулна.

11:00 цагт МУИС-ийн номын сангийн нийгмийн ухааны уншлагын танхимийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн II байр 213 тоотод болно.

11:00 цагт Элэгний В, С вирустэй нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандсан үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв хамтран эхлүүлэх болсон тухай дээрх байгууллагуудын мэргэжилтэнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

13:00 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэн болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн Алтанзул цэцэг шүлгийг сийлбэрлэсэн хөшөөний нээлт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Оранж төвийн хойно болно.

14:00 цагт Хуучнаар 3-р амаржих газар буюу “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийнэ.

14:00 цагт Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

Төрийн ордонд

09:00 цагт УИХ-ын намрын чуулганы нээлт болно.

УИХ дахь нам, эсвлийн бүлгүүд хуралдана.

14:00 цагт "А" танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14:00 цагт "Б" танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд