Дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 203 сорьцод PCR шинжилгээ хийснээс 69, эмнэлзүйгээр 51, нийт 120 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 4273 боллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 209, сумын эрүүл мэндийн төвүүдэд 396, гэрээр 332 хүн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 848, хүндэвтэр 69, хүнд 16, маш хүнд 4 хүн байна. Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж буй учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.