"Багануур" ХК-ийн өвлийн бэлтгэл 81.9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-10 15:00:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур ХК 2021-2022 оны өвлийн бэлтгэлээ хангахаар төлөвлөсөн ажлынхаа 81.9 хувийг энэ сарын наймны байдлаар гүйцэтгээд байна.


Үүнээс бүрэн дууссан 26, одоо хийж буй 18, хойшлуулсан 3 ажил бий. Одоо хийж байгаа 18 ажлыг 11 дүгээр сарын нэгэн гэхэд бүрэн дуусгаж өвлийн бэлтгэлээ 100 хувь базаахыг ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, ахлах шинжээч Д.Даваасүрэн нараар ахлуулсан ЭХЯ болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Багануур ХК-д ажиллан өвлийн бэлтгэлтэй танилцах үеэр мэдээлэв.


Одоогоор уурхай авахад бэлэн 312 мян.тн нүүрстэй. Дулааны цахилгаан станцуудын гадаа 249.2 мян.тн нүүрс байгаагийн 65 хувь нь Багануурын уурхайн нүүрс байна. Өвлийн ид ачаалын үед 11.2 сая.м3 хөрс хуулж, 3133.8 мян.тн нүүрс нээж, 3089 мян.тн нүүрс борлуулах аж. 



Холбоотой мэдээ