Амралтын өдрүүдэд Өмнөговьд 169 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-13 13:48:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт коронавирусний 169 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс бямба гарат 98, ням гарагт 71 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлоос Даланзадгадад хамгийн олон буюу 87, Ханбогдод 28 иргэн халдвартай нь илэрсэн байна. Энэ сарын 11-ний бямба гарагт Баяндалайд 2, Булган суманд 1, Манлайд 10, Номгонд 2, Ноёнд 4, Сэврэйд 2, Ханхонгорт 3, Хүрмэнд 2, Цогт-Овоод 2, Гурвантэст 7, Ханбогдод 16, Даланзадгад 47 тохиолдол илэрсэн байна. Харин энэ сарын 12-ны ням гарагт Булган суманд 1, Сэврэйд 1, Гурвантэст 2, Цогтцэцийд 15, Ханбогдод 12, Даланзадгадад 40 халдвартай иргэн бүртгэгдсэн байна.
Тус аймагт энэ сарын 13-25 хүртэл хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл бүрэн хязгаарлана.
Холбоотой мэдээ