“Гэрэл асаая” хөтөлбөр маргааш эхэлнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-17 18:02:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  ББ сангийн санаачилгаар Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-аас  Эрдэнэт хотын залуусын дунд хувь хүнийг чадваржуулах Гэрэл асаая хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрийн зорилго нь өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, нийгэмд эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй залуусыг бэлтгэх, сургагч багш болгоход шаардлагатай ур чадварыг олгох,  хөгжүүлэхэд чиглэжээ. Хөтөлбөрт 18-40 насныхан хамрагдах гэнэ.

Хамтдаа хөгжиж, хамтдаа суралцаж, хамтдаа бүтээхийг ББ санийн зүгээс уриалж байгаа бөгөөд Эрдэнэт хотын нийгмийн хөгжил, залуусын боловсролд бодитой хувь нэмрээ оруулахын тулд уг ажлыг санаачилсан гэлээ.  Гэрэл асаая хөтөлбөр маргааш эхэлнэ. 

Холбоотой мэдээ